94 ажлын байрны сул орон тоонд албан хаагчдыг сонгон шалгаруулна



Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар товложээ. Улмаар бүртгэлийг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09:00-17:00 цагт цахимаар зохион байгуулахаар болсон байна.
Энэ удаагийн шалгалтаар төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн удирдах алба 3, захиргааны удирдах алба 5, төрийн захиргааны дэс түшмэлийн 38, туслах түшмэлийн 48 албан тушаал нийт 94 ажлын байрны сул орон тоонд албан хаагчдыг сонгон шалгаруулах аж. Иймээс тухайн ажлын байрны сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж буй иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой.
Мөн Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс зохион байгуулахаар товлож, өнөөдрөөс цахим бүртгэл эхлүүлсэн. 
Шалгалтад бүртгүүлэх иргэд цахим заавартай танилцаж, бүртгүүлэн, 2020 оны “Төрийн албаны шалгалтын сорил” номны цахим болон хэвлэмэл хувилбараас бэлтгэн оролцох боломжтой гэж Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ