Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 21/442 дугаар удирдамжийн дагуу аймгийн МХГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй даралтны аппаратуудад Хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгож ажиллаж байна.a
Шалгалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй нийт 21 эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага хамрагдана.
Иргэдийг даралтны аппарат болон бусад хэмжих хэрэгслийг худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан баталгаажуулалтын гэрчилгээ дагалдуулан авахыг зөвлөж байна.