Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд үзэмчин үүлдрийн 800 хуц, алтайн улаан үүлдрийн 400 ухна нийлүүллээ



Орон нутгийн малчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Ховд аймгийн Чандмань, Зэрэг, Цэцэг, Дөргөн суманд үзэмчин үүлдрийн 800 хуц, Алтайн улаан үүлдрийн 400 ухна нийт 1200 тоо толгой малыг нийлүүлж, сүргийн бүтцийг сайжруулахад бодит дэмжлэг үзүүллээ.



Улмаар төсөл хэрэгжүүлэгчид болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр сумдын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн тасагт хуц, ухна хүлээлгэн өгөв. Үзэмчин үүлдрийн хуц нь чийрэг бие цогцостой, жил тойрон бэлчээрээр маллахад нэн сайн зохицсон, тэсвэртэй, мах-өөхөн ашиг шим сайтай зэрэг олон давуу талтай. Харин алтайн улаан үүлдрийн ухна нь ноолуурын чиглэлийнх гэдгээрээ онцлогтой юм.  



Видео:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ