“Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд БОАЖЯамнаас Ховд аймгийн Жаргалант суманд 1 цагт 500 кг хуванцар болон төмөр лаазыг шахаж нягтаршуулах төхөөрөмжийг суурилуулана. Үүнтэй холбогдуулан “Боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих сургалт”-ыг энэ оны 09-р сарын 04-ний өдөр зохион байгуулав. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Кристас Чех Репаблик Олон Улсын байгууллага, "Мог пластик" компани, Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан уг сургалтад байгаль орчны салбар байгууллагуудын албан хаагчид, ЕБС-иудын Эко клубын багш, нийгмийн ажилтнууд, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Жаргалант сумын 12 багийн нийгмийн ажилтан, хувиараа хуванцар худалдан авч борлуулдаг иргэд, ААН-ийн төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо.ВИДЕО: Огноо: 9/5/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1572 Мэдээ таалагдсан: