Аймгийн ХХҮГ-аас "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газраас боловсруулсан зөвлөмжийг хэвлүүлэн нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 1650 өрхөд, аймгийн хэмжээнд Хүнс тэжээлийн үйлчилгээ үзүүлдэг 31 аж ахуйн нэгж /хүнсний дэлгүүр/-үүдэд халдвараас урьдчилан сэргийлэх 2 төрлийн зурагт хуудас хэвлүүлэн байршуулжээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн асруулагчид, байгууллагын ажилтнууддаа 200 ширхэг хэрэглээний маскыг Цагаан-Уул ахмадын амралтын газрын ажилтнууд оёж тараасан байна. Хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалан, сар шинийн баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, ЭМЯ, эмч нарын хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна. Огноо: 2/22/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1076 Мэдээ таалагдсан: