Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын БОАЖЯам, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 3-р сараас эхлэн SPACES буюу
“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд байгалийн нөөцийн хэт их ашиглалтыг багасгах зорилгоор ТХГН болон орчны бүсийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн байгаль орчинд ээлтэй төслүүдийг
“Нэмэлт орлогын сан”-гаас санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Тус төслийн багийн гишүүд 1-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд, ААН, нөхөрлөлийн гишүүдэд “Төсөл бичих аргачлал”-ыг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна.
ВИДЕО:
“Нэмэлт орлогын сан”-гаас санхүүжүүлэх төслийг 1-р сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын 420 тоотод хүлээн авах юм.
Мөн цахим хэлбэрээр khovdALFund@gmail.com хаягаар “Нэмэлт Орлогын Сан” гэсэн тодруулга бичиж, илгээх боломжтойг төслийн багийнхан хэлж байна.
Ийнхүү Сангийн Менежментийн Хороонд ирүүлсэн бүх төслийн саналыг хүлээн авч, Төсөл Сонгон Шалгаруулах Тусгай Комисс хамгийн ирээдүйтэй гэсэн төслийн саналуудыг шалгаруулж, 25 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох юм.