2019 оны 12 дугаар сард Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас Жаргалант сумын айл өрх, ААН, байгууллагын тэжээвэр нохой, муурыг бүртгэн гэрчилгээжүүлэх, пайз дугаар олгох, мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулсан. Тэгвэл тус ажилд хамрагдаагүй үлдсэн айл өрхийн нохой, муурыг дахин бүртгэх, гэрчилгээжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах ажлыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Иймд айл өрх, ААН, байгууллага энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг мэдэгдье.
Энэхүү үйл ажиллагаанд хамрагдаагүй иргэд, ААН, байгууллагад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.
Холбогдох утасны дугаар: 95112498
ХОВД АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР