Баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалтыг энэ оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн програм хангамж болон газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээний программ хангамжийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.
Сургалтын чиглүүлэгчээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтэс, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн мэргэжилтнүүд болон холбогдох компанийн төлөөллүүд хамтран ажиллаж байна. Тус сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд болон Алтай, Мянгад, Мөст, Ховд, Үенч сумын газрын даамлуудаас бүрдсэн 20 гаруй хүн хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа юм.
Энэхүү сургалтын үр дүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан болон газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээний программ хангамжийг нэвтрүүлэх аргачлалыг оролцогчид эзэмшинэ. Ингэснээр газрын төлөв байдал, өмчлөл, эзэмшил зэрэг газрын асуудалтай холбоотой бүх төрлийн мэдээллийг цахим мэдээллийн санд нээлттэй оруулж, иргэд мэдээллийг цаг алдалгүй авах, санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдүүлэх давуу талтай болохыг зохион байгуулагчид онцлон хэлэв.
ВИДЕО:
<<