Их семинарт НХУС-ийн профессор багш нар болон мэргэжлийн ангийн оюутан залуус, түүх соёл судлаачид хамрагдлаа. Энэ үеэр
“Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд
"Монгол хувцасны түүх соёл, тархалт" сэдэвт лекц уншиж, найруулагч Б.Баяр
"Монгол хувцасны нууц товчоо" баримтат киноны талаар сонирхолтой ярилцлага хийв.
“Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд дэлхийгээр тархсан монгол хувцасны талаар шинэ баримтуудыг дэлгэж, эл судалгаанд хэрхэн татагдаж орсон талаар оюутан байх үеэс дэлхийн хувцасны түүхэнд монголын талаар огт дурдаагүй байдаг нь монгол хувцасны судалгааг хийж, улмаар эдүгээ 17 дахь жилдээ “Монгол костюмс” компанийг байгуулан ажиллаж байгаа тухай сонирхолтой лекцийг танилцуулав.
Б.Баяр "Монгол хувцасны нууц товчоо" баримтат кино Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдрөөр нээлттэй хийх гэж байгааг толилуулж 2011 оноос уг киноны ажил эхэлсэн талаар, ОХУ-ын Санкпетербургийн Ремитажийн үзмэр “Ноён уулын хүннү булшны хувцас”-ны талаар сонирхолтой баримт дэлгэж БНХАУ-д болсон үзэсгэлэнд Ноён уулаас олдсон өндөр захтай дээл дэлгэгдэж олны хүртээл болсон тэр нь киданы үеийн дээлтэй адил байгаа, ноён уулын булшнаас гарсан үсний гэр эдүгээ монголын олон угсаатны бүлгийн хувцсанд үлдсэн. Их монгол улсын үед таван саваагүй хэрэглэгдэж монголын археологийн шинэ нээлтээр дундад эртний улсын үеийн шороон бумбагараас уг олдвор олдсон. Хүннүгийн босоо захтай дээл Киданы үеийн Үзүүр гялангаас олдсон зэрэг нь Монголчуудын түүх мянган жилд хувцасны талаар хоорондоо шууд холбоотой байсныг дүгнэн хэллээ.
Ховд их сургуульд хадгалагдаж байгаа Ховд аймгийн Дуут сумын Машийн голын Хужирт булангийн Хар толгойн хиргисүүрээс олдсон өмд нь урьд нь Пазырык булш болон Хүннү булшнаас гарсан өмдний түүхэн он цагийг дор хаяж 1000 жилээр урагшлуулж байгаа талаар, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаас хувцасны түүхтэй холбоотой хүрэл төмрийн үеийн хадны зураг шинээр илрүүлсэн талаар, "Монгол хувцасны нууц товчоо" баримтат кинондоо оруулж олны хүртээл болгохыг онцлон тэмдэглэж байлаа.
Түүнчлэн тэрбээр ярилцлагадаа өөрөө баримтат киноны найруулагч болохыг дурдаад археологичид түүхчдийн илрүүлсэн олдворыг олон түмэнд ойлгомжтой байдлаар сүүлийн жилүүдэд баримтат киногоор дамжуулан гаргаж байгааг хэлэв. Нийт 25 баримтат киноны 6 нь түүх археологийн сэдэвтэй хамгийн анхны археологийн сэдэвтэй кино нь “Сар анх мандсан нутаг” байсан талаар хуучиллаа. Өөрийн туурвил болон археологийн сэдэвтэй 6 баримтат киног ХИС-ийн оюутан багш судлаачдад ярилцлагын төгсгөлд сургалтын эх хэрэглэгдэхүүн болгон өгсөн нь үнэ цэнэтэй бэлэг байлаа.
НХУС-ийн их семинарт оролцож,сонирхолтой лекц, яриа хийсэн хүндэт зочиддоо ХИС-ийн бүтээлийн дээж
“Түүхийн товчоон (Tom Х)” сэтгүүл болон
“Тод үсэг 370 хурал”-ын илтгэлийн эмхтгэлийг өргөн барьснаар их семинар өндөрлөлөө.