Төрийн албаны шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх сургалт боллоо



Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг  улсын хэмжээнд 11 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 16-нд ерөнхий мэдлэгийн шалгалт, 19-нд Монгол хэл, бичгийн шалгалт, 21-нд Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус шалгалтад орохоор улсын хэмжээнд нийт 8800 гаруй хүн бүртгүүлжээ. Харин Ховд аймагт шалгалт өгөхөөр 293 хүн бүртгүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг, Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, шалгалт зохион байгуулах комиссын гишүүд хамтран "Төрийн албаны ерөнхий шалгалт"-ыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх “Сургалт”-ыг энэ сарын 15-ны өдөр Ховд их сургууль дээр зохион байгууллаа. 



Сургалтын үеэр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байх, иргэний цахим үнэмлэх, баталгаажилтын хуудас авч ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа. Мөн бүртгэлийн төлбөрийг давхардуулж төлсөн иргэн төлбөрийн баримтыг авч ирэх шаардлагатай гэлээ. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ