Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор
“Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд болон Хөгжил политехник коллежийн захирал, багш, оюутнууд, түншлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.
“Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээг Мэргэжлийн боловсролын Үндэсний зөвлөлийн Орон нутгийн салбар зөвлөл, Дэлхийн Зөн ОУБ, Ховд АЗЗА ТӨХК зэрэг байгууллага дэмжин ажиллав.
Түүнчлэн
“Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулж, өнгөрсөн онд Хөгжил политехник коллеж болон түншлэгчдийн хамтран хэрэгжүүлсэн ажил, амжилт ололт, цаашид тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид харилцан санал солилцлоо.
ВИДЕО: “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээний үеэр 17 мэргэжлийн 232 нэр төрлийн бүтээгдэхүүн, 81 багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо.
<