Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс
“Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын зорилго нь Баруун бүсийн аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.
Хаана: Ховд хот, Ховд аймаг
Хэзээ: 2019 оны 10-р сарын 23, Лхагва гараг
Оролцогчид: Салбарын яамд, таван аймгийн нутгийн удирдлага, ИТХ, МҮХАҮТ-ын салбар танхимууд, Олон улсын байгууллагууд, Бизнесийн байгууллагууд
Жич: Чуулганы бүртгэл болон хуралд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг-89092080, 321927 утсаар болон
info@ecrc.mn хаягаар лавлана уу. Аймгуудын өрсөлдөх чадварын талаар мэдээллийг
www.aimagindex.mn цахим хуудсаар авна уу.