АТГ-ын ажлын хэсгийнхэн Ховд аймагт ажиллах үеэрээ төрийн байгууллагуудын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхжуулах зорилго бүхий тус сургалтад нийт 100 гаруй хүн хамрагдсан юм.
Сургалтыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудлууд”, “Авилгын гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Албан тушаалтны ХАСХОМ, анхаарах асуудал”, “Авилгын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд явууллаа.
<