БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв нь Нийслэлийн 63 дугаар тусгай сургууль, Ховд аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран “Тэгш хамруулан сургах боловсрол” холимог бүлгийн багш нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтыг 10-р сарын 17-оос эхлэн 10-р сарын 19 хүртэл 3 хоногийн хугацаанд Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нарын төлөөлөл 70 орчим хүн оролцож, мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байгаа юм. Энэхүү сургалтын зорилго нь боловсролд тэгш хамруулах зарчмыг түгээн дэлгэрүүлэх, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багш нарыг хөгжүүлэх, мэргэжил арга зүйгээр дэмжихэд чиглэгдэж байна.ВИДЕО: Огноо: 10/17/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2621 Мэдээ таалагдсан: