Ховд аймагт энэ онд 60 гаруй тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааа. Үүнд Жаргалант сумын 7-р сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, Урлаг, спортын заал, биеийн тамирын талбай, Наран багт баригдаж буй Ясли, цэцэрлэгийн цогцолбор, 1000 тоннын хүнсний ногооны зоорь зэрэг нь багтаж байгаа юм. Энэ онд бүрэн ашиглалтад хүлээн авах дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Энэ үеэр тухайн компанийн захирлуудад ойрын хугацаанд үлдсэн ажлаа шуурхай хийж дуусган 11-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг чиглэлийг өглөө.ВИДЕО: Огноо: 10/17/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1364 Мэдээ таалагдсан: