БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Гадаад харилцааны газрын Нарийн бичгийн дарга Шү Хуй Лин тэргүүтэй албаны хүмүүс 10-р сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган, Цэцэг, Жаргалант сумдад ажиллаж байна.Тус ажлын хэсгийнхнийг өнөөдөр аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудын дарга нарын хамтаар хүлээн авч уулзлаа.Ховд, Цонж аймгууд нь анх 2005 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг. Өнөөдрийн уулзалтаар талууд тус албан бичигт тусгагдсан ажлуудын биелэлт, үр дүн, цаашид ХАА, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.Тухайлбал, хоёр аймгийн хилийн боомтыг өргөтгөх, худалдааны чөлөөт бүс байгуулж, зорчигчийн тоо, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, Улиастайн боомт Булган сумын хооронд 120 км авто зам барих ажлыг эрчимжүүлэх, Тэнгэр уулыг тойрсон аялал жуулчлалын замыг Ховд аймагтай холбох замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад хамтран ажиллах боломжуудыг ярилцсан юм.Мөн энэ үеэр тус ажлын хэсгийнхэн Ховд аймгийн удирдлага, төлөөллүүдийг өөрийн аймагтаа ажил хэргийн айлчлал хийхийг урьж, цаашдын хамтын ажиллагааны санамж бичигт тусгахаар урьдчилсан байдлаар боловсруулсан санал бүхий бичгүүдийг солилцов. Огноо: 10/16/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1573 Мэдээ таалагдсан: