Дуут сумын хуучин соёлын төвийн 1998 онд аж ахуйн зориулалтаар баригдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ соёлын төв барихаар тусгасан бөгөөд улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудал бүхий хоёр давхар “Соёлын төв” барьж ашиглалтад орууллаа. Уг соёлын төвийн барилгын гүйцэтгэгчээр “Чандмань уушир” ХХК-ийн хамт олон ажиллав. Энэхүү соёлын төв нь сум орон нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах, залуучуудыг хөгжүүлэх, улмаар соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. ВИДЕО: Огноо: 9/10/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1234 Мэдээ таалагдсан: