“Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Мал эмнэлгийн гэрчилгээний систем”-ийг Ховд аймгийн 17 суманд нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Энэхүү ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл, Ховд аймгийн Малын эмнэлгийн газар хамтран зохион байгуулж буй. Өнгөрсөн 07 дугаар сард аймгийн Засаг дарга болон Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар “Мал эмнэлгийн гэрчилгээний систем”-ийг Ховд аймгийн хэмжээнд нэвтрүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 49 хувийг орон нутаг, 51 хувийг төслийн зүгээс хариуцан ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар компьютер, малын ээмэг, бар код уншдаг машин, хэвлэгч зэрэг 6 төрлийн тоног төхөөрөмж худалдан авах ажил өрнөж байна.
ВИДЕО: