Энэ сарын 29-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Зөвлөлийн хурлын эхэнд “Ховд”, “Бадамлах дөл” дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл, шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлын явцын талаар “Ховд” дулааны станцын дарга Д.Энхсайхан, аймгийн ЭХЗЗ-ийн нарийн бичгийн дарга Р.Янжмаа нар танилцуулж, дулаан хангамжтай холбоотой зарим тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцсөн юм.
Үүний дараагаар зөвлөлийн гишүүд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд Мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Ховд аймаг, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хамтран хэрэгжүүлж буй “Мал эмнэлэгийн гэрчилгээний систем”-ийг 17 суманд нэвтрүүлэх ажилд аймаг, орон нутгаас гаргах санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэв.
Мөн тус хурлаар Домбот хотхоноос хуучин Нисэх хүртэлх гудамжны төлөвлөлт хийх, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбарт тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэх, “Шинэ Ховдын шилдэг баг” багийн иргэдийг чадавхжуулж, багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.