Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Жаргалант суманд хүнсний худалдаа үйлчилгээ явуулж буй Хан-Орд, Бугаан гол, Баруун бүс захуудад малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдаж буй иргэдийн түүхий болон боловсруулсан өндөгний худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар зориулалтын хөргөгчгүй нөхцөлд, мал эмнэлэг, ариун цэврийн, гарал үүслийн гэрчилгээгүй өндгийг худалдаалж байгаа зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Мөн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр анхаарч, ил задгай талбайд хүнсний ногоо худалдаалж байгаа асуудалд хяналт тавьж, шинэ ургацын ногоог лабораторийн шинжилгээнд хамруулж, гарал үүслийн гэрчилгээтэй худалдаалах тухай зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.