Мянган угалзатын нурууны БЦГ-ын орчмын бүсэд “Уулын туруутны тоо толгойн хэлбэлзлийг тогтоох нөөцийн үнэлгээ” хийж байна



Мянган угалзатын нурууны Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, “Алтайн нүүдэлчид” ТББ хамтран “Мянган угалзатын нурууны биологийн олон янз байдлын судалгаа” төслийг 2019-2026 онд хэрэгжүүлж байна. 

Төслийг хамтран хэрэгжүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сард “Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан. Энэ хүрээнд "Мянган угалз" хэмээх судалгааны төв байгуулж, энэ оны тавдугаар сард ашиглалтад орууллаа. Талууд тус судалгааны төвийг түшиглэн 2019 онд Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын орчмын бүсэд Уулын туруутны тоо толгойн хэлбэлзлийг тогтоох, Цөлжилтийг сааруулах боломжит байдлын үнэлгээ хийх, Өндөр уулын шувууны судалгааны стратегийг боловсруулах, Ургамалжилтын суурин болон маршрутын судалгаа хийх, Мэрэгч туурайтан амьтан, шавжийн судалгаа хийх, Аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгаа хийх гэсэн 6-н томоохон судалгааны ажил хийхээр төлөвлөжээ. Үүний дагуу Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар, түүний орчмын бүсэд нутаглаж байгаа уулын туруутан амьтдын тоо толгойн хэлбэлзэл, нөхөн үржихүйн мэдээ, амьдрах орчин, улирлын байдлыг тодорхойлох зорилгоор “Уулын туруутны тоо толгойн хэлбэлзэлийг тогтоох нөөцийн үнэлгээ” хийж байна.

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ