Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан “Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв", Ховд их сургууль, Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран оюутан залуучууд, хүүхэд багачуудад шувууны талаар танин мэдэхүйн боловсрол олгох, залуу судлаач оюутнуудыг бэлтгэх, хөгжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал, “Зэрлэг амьтан хамгаалах, судлах төв"-ийн биологич Д.Батмөнх Ховд их сургуулийн хими, биологийн багш, биологи, хими технологийн 1-4 дүгээр ангийн оюутнуудад зориулан “Дэлхийн болон Монгол орны нүүдлийн шувууд”-ын тухай сонирхолтой лекц уншиж, танин мэдэхүйн мэдлэг олгов.
Үүнээс гадна Ховд их сургуулийн хими, биологийн багш нар, биологи, хими технологийн 1-4 дүгээр ангийн оюутнууд, зарим цэцэрлэгийн хүүхдүүд
“Ховдын шувуу бөгжлөх суурин”-гийн үйл ажиллагаа, шувууны биеийн хэмжээ, өсөлтийг хэмжих явц, тухайн газар нутгийн шувууны зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох судалгааны ажилтай танилцаж, шувуу бөгжлөх буюу таних тэмдэг хийх аргад суралцлаа.
ВИДЕО: