Монгол улсын Батлан хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай А/200 дугаар захирамжийн дагуу
“2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах, халах, цэргийн албыг гэрээгээр хаах нэгдүгээр цэргийн бэлтгэл үүрэгтэнг элсүүлэх ажил”-ыг энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна. Аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны халалт, татлагыг удирдан зохион байгуулах
“Цэрэг татлагын товчоо” байгуулжээ. Цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд цэргийн жинхэнэ албанд татагдагч нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Тиймээс цэрэг татлага зохион байгуулж буй хугацаанд бүртгэл, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт идэвхтэй хамрагдахыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриалав. Цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулдаг юм.
ВИДЕО: