Аймгийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо



Албан байгууллагын дарга удирдлагуудыг оролцуулсан шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөнийг өргөтгөсөн байдлаар зохион байгуулсан ба оролцогчдод аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.



Тухайлбал:Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хог хаягдал, орчны бохирдлоос шалтгаалан хүн, малын халдварт өвчин гарч болзошгүй учраас урьдчилан сэргийлэх, хогийн цэгийн болон хот доторх хог хаягдлаа цэвэрлэж, цэгцлэх, үхсэн малын сэг зэмийг устгах, ариутгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн эзэнтэй, эзэнгүй нохойны асуудлыг хууль журмын дагуу цэгцэлж төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах, иргэдэд мэдээ мэдээлэл өгөх зэрэг соён гэгээрүүлэх ажлыг бүх шатанд хийж ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.

ВИДЕО:





Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонслоо. Мөн ойрын хугацаанд Ховд аймагт зохион байгуулагдах томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өгснөөр энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө. 2019 он гарсанаар 3 дахь удаагаа зохион байгуулсан энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцохоос 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдлаа.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ