"Цэрэгжилт-Спортын “Дөл” тэмцээнд Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн 140 гаруй сурагч оролцлоо



Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жил ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 123-р анги, БСУГ, аймгийн Залуучуудын холбоотой хамтран 3-р сарын 22-ны өдөр Жаргалант сумын ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 7 сургуулийн 140 гаруй сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон юм.

ВИДЕО:




"Цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг 2 үе шаттайгаар явуулсан бөгөөд шүүгчид 9 төрлийн даалгаварын гүйцэтгэл, хурдны үзүүлэлтээр шилдгүүдийг тодрууллаа.



Тэргүүн байранд 59 минут, 54 секундын амжилтаар Жаргалант сумын 6 дугаар сургуулийн Д.Төгөлдөр захирагчтай салааны хамт олон шалгарч Цом, Өргөмжлөл, Алтан медаль, мөнгөн шагнал болон Ховд - Байтаг Богдын чиглэлд аялах эрхийн бичгээр шагнуулав.

Дэд байранд 01 цаг, 05 минут, 35 секундын үзүүлэлтээр Прогресс сургуулийн С.Өсөхбаяр захирагчтай салаа шалгарч Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал хүртлээ.

Гутгаар байранд 01 цаг, 06 минут, 41 секундын амжилтаар Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Н.Хосбуян захирагчтай салааны хамт олон шалгарч Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагналаа гардан авав.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ