“НАУРЫЗ”-ын баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар Казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Харай, гавъяат тээвэрчин О.Шолтой, гавъяат барилгачин Т.Дүнгенбай, гавъяат эдийн засагч А.Шайзан, гавъяат зоотехникч Р.Хасымхан нарын тэргүүтэй 30 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан хөдөлмөрийн баатар, гавъяатуудынхаа сургааль, санал зөвлөмжийг нь сонсон, харилцан ярилцлаа.
ВИДЕО: