Жил бүрийн 3-р сарын 22 ны өдөр
“Нарны баяр"-Наурыз”-ын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ховд аймгийн Ховд, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Булган, Үенч, Жаргалант сумдад амьдарч буй Казах иргэд энэхүү баярын хүрээнд үндэснийхээ зан заншил, хосгүй өв соёлоо сурталчлах үүднээс олон тэмцээн уралдаан, арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулсаар байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИХ-ын төлөөлөгч,
"Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн захирал Ш.Арстан нар Буянт суманд ажиллалаа. Энэ үеэр
“Наурыз”-ын баярын хурлын үйл ажиллагаанд оролцож тус суманд ажиллаж, амьдарч буй Казах ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Мөн Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч ажиллав.