Жаргалант сумын Нийгмийн ажилтнууд оролцсон “Хүмүүс хоорондын харилцааг улам эерэг болгоё" уриатай хэлэлцүүлэг зохион байгууллаа



Жил бүрийн 3-р сарын 19 ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон Улсын нийгмийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Жаргалант сумын ЗДТГ-аас аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран “Хүмүүс хоорондын харилцааг улам эерэг болгоё” уриатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Жаргалант сумын болон 12 багийн нийгмийн ажилтнууд, Төрийн болон Төрийн бус байгууллагуудад ажиллаж буй нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 65 хүн оролцов. 


Уулзалт хэлэлцүүлгийн нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд оролцож “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын болон Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын чиглэлийн заалтуудыг холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, нийгмийн ажилтнууд хэрхэн ямар үүрэгтэй ажиллах талаар зөвлөмж өглөө. Тус уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар нийгмийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. 

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ