Үндэсний статистикийн хорооноос энэ онд "Цаг ашиглалтын судалгаа"-г орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Тус сургалтад Ховд, Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын төлөөлөл 10 гаруй хүн хамрагдаж, судалгаа явуулах зарчмын талаар нэгдсэн мэдээлэлтэй боллоо. ВИДЕО: Огноо: 3/14/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1335 Мэдээ таалагдсан: