Тогтвортой амьжиргаа-3 төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 17 сумын 91 багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсэг буюу ЗДТГ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 180 орчим хүн хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна. Энэхүү сургалтад оролцогчдын мэдлэг, чадвар нэмэгдсэнээр ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх зэрэг чадваруудыг эзэмшиж, цаашид иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сумандаа бий болгох юм.ВИДЕО: Огноо: 3/14/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1468 Мэдээ таалагдсан: