Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-нд Ховд аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн ЗДТГ, Норвегийн тусламжийн байгууллага хамтран судалгааны баг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын тоологч нарыг бэлтгэх хоёр өдрийн сургалт явууллаа. Туршилтын тооллогыг хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Жаргалант сумын Алагтолгой багаас эхэлж байгаа тул “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллого”-ын мэдээлэл цуглуулалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
ВИДЕО: