Сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар сургалтад хамрагдлаа



Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлэх зорилгоор сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарын сургалтыг Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтад төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, ашиг сонирхлын зөрчил, түүнийг зохицуулах хэрэгцээ, үндсэн механизм, анхаарах асуудал, төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчил кейс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, хэрэгжилт, анхаарах асуудлуудаар шинэ мэдлэг мэдээлэл өгөв.  
Мөн аймгийн Төрийн аудитын газраас орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, албан хэрэг хөтлөлтийн заавар, стандарт, багйууллагын архивын зохион байгуулалт, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үнэлгээ тооцох аргачлал, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, НӨУБ-ын жилийн үйл ажиллагааны тайлан, мэдээ гаргалт, түүнд хийсэн дүн шинжилгээ, төрийн дээд шагнал, Эхийн алдар одонгийн материал бүрдүүлэлт, анхаарах асуудал, аймгийн ГХУСАЗСЗ-ийн мэдээлэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгчээ. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ