Ховд аймгийн БСУГ-аас “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна



БСШУ-ны сайдын 2013 оны А/287-р тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд, боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.5 болон 4.1 заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймгийн БСУГ-аас 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн ЕБС болон СӨБ-ын байгууллагад 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан  “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулахад 2 болон 3,4 дэх жилдээ ажиллаж буй багш нарын хэрэгцээнд нь үндэслэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сургалт нь 1-р сарын 7-оос эхлэн 1-р сарын 9 хүртэл 3 өдөр үргэлжилнэ. Сургалтанд Ховд аймгийн ЕБ-ын 24 сургуулийн бага, дунд ангийн 90 багш, СӨБ-ын 30 цэцэрлэгт 2, 3,4 дэх жилдээ ажиллаж байгаа 50 багш, насан туршийн боловсролын багш гээд нийт 150 багш хамрагдан тулгамдаж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ харилцан туршлага солилцож байна. 

ВИДЕО: 







 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ