Аймгийн Засаг даргын санаачилсан "Хоггүй хотод амьдарцгаая" аянд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдэж эхний ээлжинд аймгийн эргэн тойронд байдаг овоонуудын орчны хог хаягдлыг түүж цэвэрлэлээ. Тухайлбал:Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Модон овооны эргэн тойронд буюу 300 метрийн радиуст таригдсан хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Цаашдаа Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж 7 хоног бүрийн Даваа гараг бүрт нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар санаачлага гарган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.ВИДЕО: Огноо: 1/3/2019 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1137 Мэдээ таалагдсан: