Ховд аймгийн ХХҮГ нь аймгийнхаа хөдөлмөрийн насны хүн амын ажилгүйдлийн түвшинг бууруулах чиглэлээр олон талт ажил өрнүүлж улмаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 600 орчим ажил олгогч аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж, ХХҮГ-т ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийг ажилд зуучилж байна. Тухайлбал, 2018 оны эхний 11 сарын байдлаар аймгийн ХХҮГ-т 1699 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэнээс 1100 иргэнийг байнгын болон, улирлын, түр ажлын байранд зуучилсан байна. Тэгвэл энэ хүрээнд Моннис групптэй хамтран ажилд зуучлах арга хэмжээг зохион байгуулж тус группээс өгсөн 14 ажлын байрны захиалгын дагуу ажил идэвхтэй хайгч 60 иргэнийг ажил олгогчийн ярилцлаганд орууллаа. ВИДЕО: Огноо: 11/30/2018 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 943 Мэдээ таалагдсан: