Ховд аймгийн ХХҮГ, ХХХББИ хамтран “Ажлын байр бидний амьдралд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа



Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, ажил олгогч, ажил идэвхитэй хайгч  хоорондын уялдаа холбоог сайжруулах, залуучуудыг сургалтанд хамруулж сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх, өөрийгөө ажлын байранд бэлтгэх боломжийг олгох зорилгоор аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт хамтран “Ажлын байр бидний амьдралд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Жаргалант сумын 12 багийн 150 гаруй  залуучууд хамрагдаж тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл сонсон улмаар залуучууд ажлын байрны талаар хувийн мэдлэг, мэдээлэл, ур чадвараа дээшлүүлж, ажлын байрны болон ажил олгогчдын ажлын байрны  шаардлагад өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл сонсож харилцан санал солилцов.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ