Өнөөдрөөс Дөргөний УЦСтанц Ховд аймгийн хэрэглэгчдийг дангаар нь цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна



Байгалийн давагдашгүй хүчин зүйл хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын чиглэлд унасан 220кВ цахилгаан дамжуулах 3 тулгуур баганыг босгох, сэргээн засварлах ажлыг ЭХЯ-ны мэргэжилтнүүд, ЦТҮСК, ББЭХС, ЦТС, Ховд, Баян-Өлгий аймгийн мэргэжилтэн, ажилтнууд ОБГ, аймгийн Онцгой комиссын баг бүрэлдэхүүн шуурхай хийж өнөөдөр өдрийн 12:50 цагт хамгийн сүүлийн буюу 3 дахь тулгуур баганаа амжилттай босгож утсаа өлгөх ажилдаа ороод байгааг газар дээрээс нь мэдээллээ.



Одоо Ховд аймгийн чиглэлд унасан 110кВ 8 тулгуур багана босгох ажилд эхний бригад ороод байгаа ба ОХУ-ын чиглэлийн 3 баганы утсыг өлгөж дуусангуут Дөргөний УЦС-аас Увс, Баян-Өлгий аймгуудын онцгой бүсүүдийг хангаж байгаа цахилгааныг салган Дөргөний УЦСтанц Ховд аймгийн хэрэглэгчдийг дангаар нь цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг өглөө. Энэ үеэс эхлэн цахилгаан эрчим хүчний ачаалал харьцангуй багасах учраас зарим хэрэглэгчдийг нэмж холбох ажээ. Харин Дөргөний чиглэлийн 8 шонг угсарч, босгох ажил дуустал Ховд аймгийн хэрэглэгчдийг 100 хувь  цахилгаанаар хангаж чадахгүй байх магадлалтай учир энэ хугацаанд зарим хэрэглэгчид хүлээцтэй байж эрчим хүчнийхээ хэрэглээг түр хугацаанд зохицуулж байх шаардлагатай болж байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ