Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав



Орон нутгийн хөгжил, өнөөгийн эдийн засгийн байдлыг дэмжих гол үзүүлэлтийн нэг нь аж үйлдвэрийн салбарын хөгжил юм. Тиймээс орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэгчдийг дэмжин хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэдорж нар Жаргалант суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх нөөц боломж, цаашдын чиг хандлага, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийн өсөлт, борлуулалт, нийлүүлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал авч, ярилцлаа.

ВИДЕО:





Жаргалант суманд 200 гаруй жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн төлөөлөл “Жаргалант шанд” ХХК –ийн Махны үйлдвэрлэл, “Зөөлөн тэмүүлэл” ХХК-ийн Хөөсөнцөр, сендвич хавтан, хар цагаан замаск, C-төмрийн үйлдвэрлэл, “Цасны хаан нөхөрлөл”-ийн Гутлын үйлдвэрлэл, Баянзаан ХХК-ийн Барилгын нүхтэй блокний үйлдвэрлэл, “Алтайн Сүрлэг пирамид” ХХК-ийн Ноос ноолуур угаах, ноосон бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, “Эко гутал” ХХК-ийн Бүх төрлийн гутлын үйлдвэрлэл, “Нарсны үнэр” ХХК-ийн Гэрийн тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцсон юм.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ