Танилц. 2019 онд Ховд аймагт батлагдсан төсөв



Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байхаар тусгасан юм. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгажээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн жилд Ховд аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 17,989.0 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 6,667.9 сая төгрөг, үүнээс орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээ 607.4 сая төгрөг байхаар баталсан байна.

Мөн 2019 онд барих-шилжүүлэх концессын гэрээгээр Ховд аймгийн Жаргалант суманд 180 ортой хүүхдийн 1-р цэцэрлэгийн барилгыг 2,105.7 сая төгрөгөөр барихаар төлөвлөжээ.

Түүнчлэн Ховд аймгийн тухайд 635,540.1 сая төгрөгийн дэмжлэг, 45,572.6 сая төгрөгийн урамшуулал, нийтдээ 681,116.3 сая төгрөгийг Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэг олгохоор тусгасан байна.  

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2019 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

/Ховд аймаг, сая төгрөгөөр/




Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 78.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2021 онд Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Ховд аймгуудад малын гоц халдварт өвчингүй тусгаарласан аж ахуй болон хоногт 200 бод, 1000 бог мал төхөөрөх, мах ангилж савлах үйлдвэр бүхий цогцолбор байгууламжийг барих, технологийн шинэчлэл хийх төсөл хэрэгжүүлэхээр, Азийн хөгжлийн банкны 25.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2017-2020 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд хүрэх үйлчилгээг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд аймгуудад 7 жишиг хөгжлийн төвийг байгуулахаар энэ онд тус тус төлөвлөн баталсан байна.

Г. Энхжаргал


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ