Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ч ялгаатай байгаа бөгөөд энэ нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгааг салбарынхан нь онцолдог. Тийм учраас БСШУСЯ-аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуулыг хийж ажилласны үр дүнд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапурын "Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар тус төслийг Монгол орны 21 аймгаас анхлан Ховд аймагт хэрэгжүүлэхээр төслийн нээлт, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 5-7 ны хооронд зохион байгуулж байна. ВИДЕО:Жилдээ 2,0 сая долларын хөрөнгө оруулалт бүхий Монгол дижитал сургууль төслийн үр шимийг Монгол улсын 300 орчим сургууль, 5000 орчим багш нар, 100000 орчим хүүхэд багачууд хүртэнэ. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг бүрт хамгийн орчин үеийн шийдэлтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, багш сурагчид хамтран ажиллах, суралцах, хөгжих, боловсрох бүрэн боломжтой иж бүрэн тусгай кабинетийг тохижуулж өгөх юм. Огноо: 11/5/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1308 Мэдээ таалагдсан: