Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран
“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2018 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 8 хүртэл баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.
“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, сургуулийг “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар үндсэн 8 чиглэлээр зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, сургуулийн талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга Д.Мөнхбат, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт, АНУ-ын цэрэг иргэний ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Кевин Мy Moy нар мэдээлэл хийлээ.
ВИДЕО: