Манлайлагч эмэгтэйчүүд харилцан туршлага солилцож байна



“Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй  эмэгтэйчүүдийн манлайлал сургалт эхэллээ. Болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус сургалтад Ховд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагааас гадна эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс 30 гаруй хүн оролцож байна. 

ВИДЕО:




Тус сургалтад Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн дарга, хошууч Ц.Уранчимэг оролцож байгаа юм. Мөн сургалтын үйл ажиллагаанд АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцож, сургалтад оролцогчдод амжилт хүсэн, харилцан мэдээлэл солилцсон юм. 



Сургалтаар Монголын хууль, эрхзүйн орчны талаар болон хүмүүнлэгийн тусламж, гамшгийн хор уршгийг арилгах үеийн жендерийн асуудлын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцоно.







 


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ