Ховд аймгийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны багийг чадавхжуулах сургалт болов

Image may contain: 10 people, people sitting and indoor

Азийн Хөгжлийн Банкны “Баруун Бүсэд Өртөг Шингэсэн Үйл Ажиллагааг Дэмжих Төсөл-KSTA 49192-001” төслөөс Баруун 5 аймгийн үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, зах зээлийн багтаамжийг судлан тогтоох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгасан стратегийг боловсруулах зорилгоор Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймагт зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа” явуулахаар төлөвлөсөн байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Азийн Хөгжлийн банкны судалгааны банк, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, төрийн байгууллагууд хамтран зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа” явуулах судалгааны багийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтанд судалгааны багийн гишүүн 20 хүн хамрагдсан юм. Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкны “Баруун Бүсэд Өртөг Шингэсэн Үйл Ажиллагааг Дэмжих Төсөл-KSTA 49192-001” төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн үр дүнгийн талаар танилцуулж, судалгааны ажлыг зохион байгуулах дараалал, баримтлах зарчим, анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Ховд аймгийн зах зээлийн “Бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ойролцоогоор 1 сар буюу ажлын 20 өдрийн хугацаанд зохион байгуулж, тоон судалгааны арга, анкетийн болон ярилцлагын арга ашиглан мэдээлэл цуглуулах юм.Судалгааны ажлын хүрээнд Жаргалант сумын 300 өрх, 500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, 260 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан өргөн хэрэглээний хүнс, бараа, материалын эрэлт, нийлүүлэлтийн болон байгалийн баялаг, түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын судалгаа хийж, баланс гаргаж, хэрэглээг тооцох арга зүйг тодорхойлж, стратеги боловсруулах аж. Мөн аж ахуйн нэгж байгууллага, өрхийн хэрэглээний зардал, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн түүвэр судалгаа хийх юм. Уг судалгааны ажилд аймгийн Засаг Даргын Тамгын Газар хяналт тавьж ажиллана.

Image may contain: 5 people, people sitting and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ