Аймгийн ЗДТГ-аас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Image may contain: 1 person, suit and indoor

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг энэ оны 5 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж байна. Тус сургалтыг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, аймгийн Засаг даргын 2017 оны А|347 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, эрх зүйн актуудын хэрэгжилт, анхаарах асуудал, төрийн албан хаагчдын ёс зүй, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар шинэлэг мэдээлэл хүргэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Image may contain: 5 people, people sitting and indoor

Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Солонго нар оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 байгууллагын 40 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын талаар танилцууллаа. Мөн үндэсний хөтөлбөр, төсөл, аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахад анхаарах асуудал, мэдээллийн ил тод байдал, хүний нөөц, гадаад харилцааны хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай, төрийн албан хаагчдын ёс зүй, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

ВИДЕО:(ОЛОН ЯСТНЫ ТЕЛЕВИЗ)



Image may contain: 1 person, phone, selfie, indoor and close-up

Уг сургалтын үр дүнд төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, уялдаа холбоо сайжрах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, мэдлэг, ур чадвар дээшлэх, бодлогын баримт бичгийн боловсруулалт, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал сайжрах ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон хэлэв.

Image may contain: 12 people, people smiling, people sitting, table and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ