Ховд аймгийн Улаан Загалмай Хороо, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар хамтран Монголын Улаан Загалмай Нийгэмлэг болон орон нутгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хүмүүнлэгийн чиглэлээр иргэдэд шинэлэг мэдээлэл хүргэх, хүүхэд залуучуудыг хүмүүнлэг, энэрэнгүй үйлст татан оролцуулах зорилгоор Олон улсын Улаан Загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдөрт зориулсан
“Нээлттэй хаалганы өдөрлөг” –ийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн Улаан Загалмай хорооны дарга Б.Одонпүрэв нарын удирдах ажилтнууд, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр аймгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааг танилцуулж, 2017-2018 онд хийсэн ажлаар үзэсгэлэн гаргасан бөгөөд Мянгад, Эрдэнэбүрэн суманд гал унтраах
“Усан хөөрөг” гардуулан өгөв. Энэхүү гал унтраах
“Усан хөөрөг”-ийг Австралийн Улаан загалмай нийгэмлэг, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн хамтарсан санхүүжилтээр олгосон юм.
ВИДЕО:Мөн хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа ажилтан, сайн дурын идэвхтэн, Өсвөрийн Улаан загалмайн сурагчдыг
“Нигүүсэл” алтан медаль,
“Шилдэг залуу” алтан медаль, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн
“Хүндэт тэмдэг”, “Тусч хүүхэд”, “Энэрэл” алтан медиалаар тус тус шагнаж урамшууллаа. Түүнчлэн аймгийн Улаан загалмай хороотой хамтран ажиллаж буй гишүүн байгууллагуудад батламж гардуулсан бөгөөд Ховд сумын 9 сурагчид цүнх, хичээлийн хэрэгсэл гардуулан өгөв.
Үүнээс гадна Олон улсын Улаан Загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэгийн үйлсийн эгнээнд нэгдэх чин сэтгэлтэй сурагчдыг Өсвөрийн Улаан загалмайн гишүүнээр элсүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Н.Лхагва