“Татвар төлөгчдийн өдрүүд” эхэллээ

Image may contain: 10 people, people smiling, people standing

Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл Ховд аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ оны 5 дугаар сарын 07-ноос 11-ний өдөр хүртэлх хугацаанд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр “Их буян” зах дээр нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлтэнд аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд болон Татварын хэлтсийн мэргэжилтэн, татвар төлөгч иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Батцэцэг орон нутгийн "2017 оны төсвийн орлогын биелэлт"-ийн талаар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд "2017 оны төсвийн орлогын зарцуулалт"-ын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Image may contain: 12 people, people sitting

Мөн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий сурагчдад шагнал гардуулж, тэдний бүтээл нь Монгол улсын хөгжил дэвшилд татварын гүйцэтгэх үүрэг оролцоог нээн харуулж, ирээдүйн татвар төлөгч иргэдийн татварын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой болохыг онцлон хэлэв. Түүнчлэн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг шагнаж урамшуулсан юм.

Image may contain: 3 people, people smiling, people standing

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр татвар төлөгчдөөс санал авах, Татварын хууль сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн дунд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Image may contain: 4 people, people standing

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ