“Угийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлэх, монгол хүний удмын санг хамгаалах нь сэдэвт” сургалт болов

Image may contain: 4 people, including Byambaa Damdin and Nominchimeg Tsend-Ayush, people sitting

“Угийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлэх, монгол хүний удмын санг хамгаалах нь сэдэвт”
сургалтыг Ховд аймгийн ГБХЗХГазар, аймгийн ЗДТГ, аймгийн Нийтийн номын сантай хамтран өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн 16 сумын төрийн анхан шатны нэгж болох багийн засаг дарга, сумуудын ЗДТГ-ын дарга, нийгмийн бодлогын ажилтан, номын санч зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл 150 хүн оролцож угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвартай танилцан, сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургалтыг Ховд аймгийн нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нээж үг хэлсэн бөгөөд сургалтын чиглүүлэгч багшаар анагаах ухааны доктор Э.Энхмаа ажиллав. Тэрээр хэлэхдээ: “Чимээгүй тахал” хэмээн нэрлэгдсэн энэхүү цус ойртолт нь улс үндэстнийг ч мөхөөсөн гашуун түүхтэйг онцлон тэмдэглээд үүнээс урьдчилан сэргийлэх ганц арга нь угийн бичиг хөтөлж хэвших явдал гэдгийг оролцогчдод онцгойлон анхааруулсан юм.

Image may contain: 1 person, text

Монголчууд наймдугаар зуунаас эхлэн Угийн бичиг хөтлөдөг байсан түүхтэй бөгөөд энэ нандин уламжлалаа алдалгүй хөтөлж ирсэн гэр бүлүүд, шинээр хөтөлж сурсан, хөтлүүлэхийн төлөө зүтгэж байгаа иргэдийн санаачлагыг дэмжиж, үүрэг хүлээгчдэд нөлөөлөх, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, идэвхижүүлэх үүднээс Монгол улсын Засгийн газраас 2007 онд “Угийн бичиг хөтлөх журам”-ыг хэрэгжүүлэх 257 дугаар тогтоолыг баталсан. Монгол улсын иргэн бүр Угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь Монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн бөгөөд “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээх зайлшгүй шаардлага тулгарч байна. Засгийн газрын 2016 оны 261 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран 2017 онд 21 аймаг, 9 дүүргийн нийт 100 гаруй төлөөлөл оролцсон Үндэсний зөвлөгөөн зохион байгуулж Угийн бичиг хөтөлж, дэлгэрүүлж байгаа туршлагаасаа хуваалцан Олон нийтийн санаачлага өрнүүлэхээр Зөвлөмж гаргасан ба энэхүү үйл ажиллагааны хүрээнд Ураг, удмаараа “Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож “Угийн бичиг”-ээ үнэн зөв хөтөлж сургах, үр удамдаа заавал өвлүүлдэг байх олон нийтийн аян, санаачлагыг өрнүүлж, сумын нутаг дэвсгэрийн хүн амын 50-иас доошгүй хувийг Угийн бичигжүүлэх сургагч багш нарыг бэлтгэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь өнөөдрийн Ховд аймагт зохион байгуулагдсан сургалт юм.

Image may contain: 11 people, including Mandaa Osor, people sitting and indoor

Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод угийн бичиг хөтлөх аргазүйн сургагч багшийн батламж болон доктор Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын бичсэн Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар номыг гардуулав. 

Image may contain: 2 people, including Nominchimeg Tsend-Ayush, people sitting

No automatic alt text available.

Image may contain: 3 people, indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ