Аймгийн Засаг дарга Д.Галсандондог малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар албан даалгавар гаргажээ



Монгол улсын зүүн, төвийн, хангайн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалт ихсэж буйтай холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх тухай аймгийн Засаг дарга албан даалгавар гаргаж холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.  Тухайлбал, Малын сэг зэм устгах, бэлчээр хөрс хашаа хороо, өтөг бууцыг ариутган халдваргүйжүүлэх аяныг сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлж, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор төвийн болон Зүүн, Хангайн бүсээс хурдан морь тээвэрлэх, тууварлах, шилмэл хээлтүүлэгч худалдан авах арга хэмжээг 1 жил хориглосон байна. Мөн малын халдварт болон гоц халдварт өвчний халдварлалт хүн, нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр дамжин халдварлахаас сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэлтийн болон хяналтын постыг шаардлагатай сумдад /Дарви, Говь-Алтай аймагтай хил залгаа бүх сумд/ ажлуулах, сум, багийн хэмжээнд мал, амьтны гоц халварт өвчин гарах эрсдэлтэй газар, бүс нутгийг зураглалд оруулж танилцуулга гарган орон нутгийн хэмжээнд мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулах, малын гоц халдварт шүлхий өвчний тандалтыг зохион байгуулж, сэжиг илэрсэн тохиолдолд нөхцөл байдлыг цаг алдалгүй шуурхай мэдээлэх зэргээр холбогдох байгууллагуудыг үүрэг чиглэлийн дагуу хяналт, шалгалтаа өндөрсгөн ажиллахыг үүрэг болгожээ. 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ