-Аргын тооллын 9 сарын 3. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 3. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 12, харагчин могой, яруу эгшигт-21 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-19:29.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ цээрлэ.
-Үхэр, тахиа, могой, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, мал худалдан авахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ