Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд 17 сумын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо.



Ховд  аймгийн  ЗДТГ-аас  “Хувийн хэвшлийг дэмжих  нь” аймгийн бизнес  эрхлэгчдийн зөвлөгөөнийг  зохион байгууллаа.  Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог,  Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны  харъяа Хөдөлмөр Халамж  Үйлчилгээний Ерөнхий Газрын дарга  Б.Нямдаваа, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням  нар оролцлоо. Энэ үеэр  аймгийн Засаг дарга Д.Галсандондог  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, хэрэгжилтийн явцын  талаар, УИХ-ын гишүүн О.Батнасан шинээр батлагдсан хууль  тогтоомж, төрөөс  баримталж  буй бодлого, шийдвэр,  хэрэгжилтийн  талаарх  цаг  үеийн мэдээллийг  өглөө. 



Зөвлөгөөнд 17 сумын  бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй хүн  оролцож  санал бодлоо илэрхийлсэн байна.





“Хувийн хэвшлийг дэмжих  нь” аймгийн бизнес  эрхлэгчдийн зөвлөгөөний  үр дүнд  хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулж,  түүнтэй  уялдсан  төсөл  хэлэлцэх, зөвлөмжийн төсөл гарган батлах юм.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ